Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт объектын гал түймрийн 32.1 хувь нь цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй байна.
Цахилгааны шалтгаант гал түймрийн нөхцөл байдлыг авч үзвэл, 53.8 хувь нь цахилгаан хэрэгслийн буруу ашиглалт, 34.4 хувь нь буруу угсралт, 11.8 хувь нь техникийн гэмтэлтэй холбоотой байна.
Мэргэжлийн байгууллагаас айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахилгааны аюулгүй байдлаа тогтмол хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иргэд:
- Цахилгаан хэрэгслийг хэт ачааллуулахгүй байх,
- Зориулалтын, чанартай цахилгааны утас ашиглах,
- Гэмтэлтэй утас, залгуур, тоног төхөөрөмж хэрэглэхгүй байх,
- Олон хоногоор гэр орон, ажлын байраа эзгүй орхих үед цахилгааны эх үүсвэрийг салгаж хэвших шаардлагатай юм.
Цахилгааны аюулгүй байдлыг хангах нь гал түймрийн эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах хамгийн чухал алхам юм.
#ахуйнгалтүймэр
#цахилгааныаюулгүйбайдал
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!