Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өв, уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах нүүдэлчдийн өв соёлыг сурталчлах зорилготой юм.
Фестивалийн хүрээнд аймаг, нийслэлийн отгууд, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Мөн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох зорилгоор фестивальд оролцож буй өвлөн уламжлагчдаас өвийн талаарх мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!