Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

Сүүлийн 24 цагт нийт 6248 хүнээс шинжилгээ авахад 1177 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ. 

Батлагдсан тохиолдлуудын 867 нь Улаанбаатарт, 310 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 63449, нас баралт 313 хүрлээ. 

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 300 хүн эдгэрч нийт эдгэрэлт 54081 болсон байна.