Засгийн газрын хуралдаанаас гаргaсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр  Ч.Болортуяа  танилцуулж байна.  

Засгийн газраас насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөрийг зохион байгуулахаар Эрүүл мэндийн сайд болон бусад салбарын сайд нарт үүрэг болгожээ. Энэ нь насны ангиллаар эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагддаг байх  үндэсний хөтөлбөр бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц иргэдийн эрүүл мэндийн дата бааз бий болгох зорилготой аж. 

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл осол буюу гадны шалтгаан ордог.  2010 онд 4466 иргэн хорт хавдараар өвчилж байсан бол 2020 оны байдлаар 6702 болж нэмэгджээ. Ингэхдээ эдгээр хавдарын тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ илэрсэн байна.

Тиймээс насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт оношлогоо, үзлэг хамруулах үндэсний хөтөлбөрийг зохион байгуулах чиглэлийг холбогдох салбарын сайд нарт үүрэг чиглэл өгсөн.