Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.06.14/

Сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнд шинжилгээ авахад 2263 хүнээс халдвар илэрч, найман хүн нас баржээ. 

Батлагдсан тохиолдлуудын 1650 нь Улаанбаатарт, 613 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 77573, нас баралт 369 хүрлээ. 

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 523 хүн эдгэрч нийт эдгэрэлт 57025 болсон байна.