Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр хэд хэдэн баривчилгаа болжээ. 

Тодруулбал, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нарын иргэд өнөөдөр Төв талбайд  жагсаал хийж, нас барагсаддаа хүндэтгэл үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч Э.Одбаярыг гэрээсээ гарч явахад нь цагдаагийн алба хаагч хэмээн өөрсдийгөө танилцуулсан хүмүүс  баривчилсан байна. 


Түүнчлэн Төв талбай дээр жагсаал хийсэн гэх АН-ын гишүүн Д.Монголхүү цагдаагийн алба хаагчид баривчилсан байна. Тэрбээр наадам, цэргийн парадыг эсэргүүцэж, плакат барьж, тайван жагсаал хийж байжээ.