Эрэгтэйчүүдийн 57кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр шөвгийн наймын барилдаанаа Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Ираны Реза Атритай хийж 1:4-өөр ялагдлаа. Бэхээ гавьяат 2018 оны Жакартагийн Азийн наадамд Ираны бөхийг ялж байсан бол үүнээс хойш гурав дахиа дараалж ялагдав.