"Токио-2020" олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд “Эко кар центр” ХХК автомашин бэлэглэлээ. 

“Эко кар центр” ХХК-ийн зүгээс түүнд найман төрлийн машинаас аль дуртайгаа сонгож авах эрхийг олгоход тэрбээр  Toyoto Sai маркийн машиныг  сонгож авлаа.

Тэрбээр энэ үеэр " Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Машинтай болж байна" хэмээн сэтгэгдэлээ илэрхийлэв.

“Эко кар центр” ХХК түүний сонгож авсан автомашинд шаардлагатай тоноглолуудыг хийсэн бөгөөд цаашид хамтран ажиллах санал тавьсан байна.