Өнгөрөгч тав дахь өдөр Туул голд сэлж байсан иргэн хортой могойд хатгуулж нас барсан талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Нийслэлийн Онцгой байдлын газраас өгч байгаа мэдээллээр 2016 онд хийгдсэн амьтны аймгийн судалгаагаар Улаанбаатар хот орчимд хоёр зүйлийн могой бүртгэгджээ. Хоргүй буюу рашааны могой, хортой бамбай хоншоорт могой хот орчимд тархсан байна.
Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд гарсаар байгаа аж.
Тодруулбал, 2018 онд төвийн зургаан дүүргийн суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн тухай 30 удаагийн дуудлага хүлээн авсан бол 2019 онд 43, 2020 онд 116 удаагийн дуудлага хүлээн авчээ. Өнгөрсөн 2020 онд бүртгэгдсэн нийт дуудлагын 30-40 хувь нь могойн дуудлага байснаас 90 орчим хувь нь бамбай хоншоорт хортой могой байсан байна.
Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй. Учир нь могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгадаг. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг байна.
Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүй.
Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй хүлээх ёстой гэлээ.








Эхлээд ярилц, хараа марааг нь асуу! Яагаад гэнэт нүүгээд ирэв, утаанаас дайжив уу энэ тэр гээд шалгаа, яриандаа халаад хазахаа мартана.
Хараа сайтай хүн харах л байх сэрэмжлүүлж бичихээр л жон жон гээд балайн
Бага гасны хүүхдүүдээ анхаарал.хараанаасаа гаргаж болохгүй.
Яг энэ зураг шиг могой байх болов уу гээд бодтол Өнгөө хувиргадаг гэхээр л аймшигтай юм
Мааш аюултай гэдэг мэдээлэл хэлж сэрэмжилүүлсэнд талархаж бнаа Манайхан их хэнэггүй юм шигээ жаахан өөр өөртөө сэрэмжтэй л баймаар санагдаж бна шүү улс энээс илүү яааж сэрэмжилэх вэ дээ одоо бид өөрсдөө л сэрэмжтэй байхад боллоо доо
Хэн хүүхэн харааг нь шалга гээд байгаан бэ могой л бол могой хоргүй байвал яахжаагаан та нар
Yah bej baigaa ym shu medreluud hha
Яах гэж байгаан гэж бичихгүй ээ! Яах гэж байгаа юм? Гэж бичнэ.
хэхэ зөв бич "яахжаагаан" гэж бичихгүй ш дээ, Яах гэж байгаан гэж бичнэ,
Unen maliin hog shigee humuus duuren bh yuma huuhen haraag n yaj tanihiin be gd tenegteed bhiin mal bol ideshend yavuulchihsan zarim erguu Orkuudiig
Malnuudaa hen ch nudeer n ehleed tani geegui bn. Zugeer l tiim bdag gej bn. Shuumjlehiin don tussan shogonognuud
чи бол мал ч биш жорлонгийн өт
Харин тийм байхын. Энэ хүмүүс галзуурчээ. Уншиж буйгаа ч ойлгох тэнхэлгүй хүмүүс их болжээ.
Nadshig haraa muutai hvnd bol ter Nvd mvdnii hvvhen haraa haragdah ymuu.
Vhsen teer holoos hvvhen haraag haraad zaigsoj bdag ymar ym bdii oirtoj haraad hatguul gd bgamu hha ydj joohon nairuulagtai bchildee
Huuhen haraag ni har bish zuger huuhen haraa ni bosoo baidag gej bn erguu maliin hashaa min ymaa unshaad sur
nairuulgatai* ehld zuv bich
Tiishd, haaahaha
Хүүхэн хараагын яаж ялгахын бэ
mogoi l bol mogoisht hen ternii hvvhen haraag ni harj hortoi horgvi medeh geed baijiidii aimar yum be
hrn tiin
tiinshdee