Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 тоосгон гражийг яг одоо буулгаж байна. Уг газарт тус эмнэлгийн Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн төвийг барих юм байна. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан:
- Ойрын жилүүдэд хорт хавдраар өвчлөгчдийн тоо нэмэгдэнэ. Энэ бол судалгаа нь гарч, тодорхой болсон зүйл. Бидэнд нэг л зам байна. Хавдрыг эрт үед нь илрүүлж, иргэдийнхээ амь насыг аврах. Энэ бол бүрэн боломжтой зүйл. Манай улсад 5,6 төрлийн хавдар тохиолдож байгаа бүх хавдрын 75 хувийг эзэлдэг. Эдгээр хавдруудаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлж болно. Тиймээс тогтолцоогоо бүрдүүлчихвэл хэдийгээр өвчлөл нь ихсэж байгаа ч нас баралтаа бууруулж болно. Учир нь Монгол улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн 25 жилийн турш дэлхийд тэргүүлсээр байна.
- Бид энэ нөхцөл байдлыг олон жилийн өмнөөс судалсан. Нас баралтын байдлыг хотын захиргаанд танилцуулсан. Хотын захирагч ирж биечлэн үзээд энэ газрыг чөлөөлөхөөр болсон. Гарааш болгоны хаалган дээр шаардах хуудас тавиад иргэн болгонтой ярьсан ч ажил гацчихаад байсан. Засгийн газрын төлөвлөгөөнд орчихсон ажил газраас болоод гацаж болохгүй. Мэдээж гараашийг нь нурааж байгаа нь иргэдэд хэцүү л байгаа байх. Гэхдээ иргэдэд газрын эзэмшил огт байхгүй" гэлээ.








Хоол хүнсэндээ анхаарал хандуулаачээ. Хятадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдхүү н,ногоо,жим сэнд шинжилгээ хийдэг үндэсний аюулгүй байдлыг хангаж чадах хэмжээний лаборатори манайд байдаг юмуу.
Монголчууд хавдараар дэлхий нэгд, агаарын бохирдлоор нэгд, 100 хүнд ногдох коронагийн үхлээр нэгд, ядуурал, авилгаар толгой цохиж явна. Бидэнд сайнаар дэлхийд тэргүүлэх юм алга даа. Яасан бүтэл нь харласан улс вэ.
Яг юунаас болоод байгааг нийтэд Короно вирус цар тахалын үе шиг байнга мэдээлж байх хэрэгтэй байна аа хичнээн их байлаа ч хувь хүн өөртөө авах арга хэмжээ нь хамгийн эхний алхам учир нийтэд тодорхой мэдээллийг маш өргөн хүрээтэй таниулах нь чухал байна аа. Хүнс, Орчин гэх мэт……
Энэ шоучин гарыг ямар эмч гэхэвдээ загвар үзүүлээд ууланд гараад залуу охид эргүүлээл явж байвал болндоо энэ өвгөн
Сайхан бүжиглэж уул хадаар алхах муу юм биш ТВ үзэж гүзээгээ унжуулан даралт ярьдаг хүмүүсээс хэд дахин сайн сайхан
Ene yg garashaa nuraalguulsan nohor bnashd
Chi dut malaa