"Токио-2020" Монголын багийн гишүүд Олимпийн тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй. Манай баг тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр буюу 11-ний орой 23 цагийн үед эх орондоо газардана.
Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм.
Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!