Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Улсын начин Э.Энхбат өдгөө БНСУ-д эмчлүүлж буй. 

Өнөөдөр түүний гэргий Б.Нандинцэцэг "Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд бурхнаас өдөр бүр аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа босоод ирээч гэж гуйсаар. Би ханийнхаа төлөө үнэн зөвийг нь олтолоо явна" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Сүүлд авсан мэдээллээр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаажээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.