Дорнод аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргаж, учраа бөхөө өвдөг шороодсоных дараа гудчин чирч доромжилсон Улсын харцага Д.Анар өөрийн цахим хаягаараа дамжуулан уучлал хүсжээ. 

Тэрбээр "Миний бие 2021оны 8-р сарын 10-ны өдөр Дорнод аймгийн цол олгох барилдаанд 6-ын даваанд аймгийн арслан Шинэ-Зоригтой барилдсан тус барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа аймгийн арслан Шинэ-Зориг болон Дорнод аймгийнхан, нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-оос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ" гэсэн байна. 

Түүний уг үйлдлэлд Монголын үндэсний бөхийн холбооноос хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм.