Цахим орчинд шинэ гарсан гэх 10 мянган төгрөгийн дэвсгэр шүүмжлэл дагуулж буй. Тэгвэл уг мөнгө нь нь Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын мөнгөн дэвсгэрт аж.
Энэ талаар Монголбанкнаас "Дурсгалын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр. Сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой.

Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.
Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлуулсан" хэмээн мэдээллээ.

монгол улсын мөнгөн дэвсгэртийн хээ, загварыг өөрчил найзуудаа. Ийм гоё өндөр технологиор хийж байж ичиж үхмээр загвартай байх юм