Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

- Улсын хэмжээнд PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь их байна.  Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээ хийсэн. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта" хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний  11.6 хувьд "Дельта" хувилбар илэрч байна. Түүнчлэн долдугаар сарын 10-нд Япон улс руу 256 сорьц илгээснээс эхний 38 сорьцны хариу ирсэн. Эдгээр 38 сорьцны 32 альфа мутаци, 4 нь монгол дэлгэрч байгаа өвөрмөц мутаци, 2 нь дельта вирус илэрсэн байна" гэлээ.