Өнөөдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1172 хүнд ПГУ /PCR/, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, 7 нь жирэмсэн эмэгтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 08 сарын 12-ны өдөр “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бөгөөд 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.
Мөн 08 дугаар сарын 11-12-ны өдрийн байдлаар тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 146, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.








Нийслэлд байсан хамаг өвчнөө аймаг орон нутгуудруу бодлогоор тарааж улсаараа нэг өвчин болгочихоод нийслэлд өвчлөлт багаслаа энээ тэрээ гээд яахавдээ,ичмээр юм
Өвчлөл нь буураагүй байхад ор нь сулраад байдаг сонин шүү халдвараасаа эдгэрсэн нь илүү гарцан мөд 4.н сая өвчилсөн гэж шаах вий дээ