Ардчилсан намаас нөхөн сонгуульд оролцох болон нэр дэвшилтийн талаар ЕНБД Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө.
- Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан тойрог бүрт Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсэг, 28 дугаар тойрогт АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэнээр ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.
- Ардчилсан намаас энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч байна. Ажлын хэсгийн ахлагч нарыг сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна гэж ойлгож болох уу?
Б.Гарамгайбаатар:
- Ажлын хэсэг бол сонгуулийн бэлтгэл ажлын хангах зорилготой. Өөрөөр хэлбэл нэр дэвшилт үүнд байхгүй. Яг одоогоор манай намд хэн нэр дэвших вэ гэдэг албан ёсоор асуудал яригдаагүй байна.
- Есдүгээр сарын нэгнээс өмнө намууд нэр дэвшигчдээ тодруулна. Танай нам нэр дэвшигчдэдээ ямар шаардлага тавих вэ. Ардчилсан нам нэгдэж орох асуудал дээр Ажлын хэсгүүд яаж ажиллах вэ?
Р.Эрдэнэбүрэн:
- Миний хувьд СХД-гийн нөхөн сонгуульд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Нөхөн сонгуульд нэр дэвшихгүй.
- Ардчилсан нам нөхөн сонгуульд нэгдэж орох уриалгыг гаргаж байгаа. Уриалгаа бусад парламентад суудалгүй намуудад бичгээр хүргүүлсэн. Нөхөн сонгууль бол бидний хувьд маш чухал сонгууль. Энэ долоо хоногт уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн. Нийгэм нөхөн сонгуульд Ардчилсан намыг нэгдэж орохыг шаардаж байна. Тиймээс Ардчилсан нам нөхөн сонгуульд яаж оролцохоо шийдсэний дараа нэр дэвшигчдийнхээ асуудлыг ярилцана.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!