УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын санаачилга, дэмжлэгтэйгээр улсын хэрэгцээний төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг дангаар бүрдүүлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочдын үзэсгэлэн худалдаа маргааш Ялалт, Барилгачдын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Уг үзэсгэлэн худалдаанд Орхон сумын ногоочид голлон оролцох бөгөөд ямар нэг нэмэлт химийн бодисгүй, ченжийн гар дамжаагүй, тариаланчаас хэрэглэгчийн гарт анхны үнээрээ хүрэх юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дархан-Уул аймгийн Орхон суманд 26 ААН, 700 гаруй иргэн жилд дунджаар 1200-1300 га талбайд төмс хүнсний ногоо тариалдаг. Тиймдээ ч энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Цаашид төмс хүнсний ногооны зоорь, өвлийн хүлэмж, дундын техник үйлчилгээний бааз байгуулах зэрэг томоохон ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдэж, ногоочдынхоо хөдөлмөр бүтээлийг зах зээлд шударга, бодитоор үнэлүүлэх, амьжиргааг дэмжих чиглэлд бодлого хэрэгжүүлэн ажиллах болно” гэлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!