Бөхчүүд Э.Оюунболдыг Улсын аварга цолтой барилдаж байгаа эсэргүүцсэн. Тодруулбал Улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан Хүйн долоо худагт хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Тус барилдааны гурвын давааны эхэнд бөхчүүд ам авахгүй удааширсан нь үүнтэй холбоотой. Учир нь гурван шатны шүүх сэргээшийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын аварга цолыг нь хураах шийдвэр гарсан Ерөнхийлөгч зарлигаа буцаагаагүй юм.
Энэ талаар Э.Оюунболд:
- Ерөнхийлөгч зарлигаа буцаасан бол би Аварга цолоороо барилдахгүй байж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газраас ийм зарлиг гаргаагүй учир би Аварга цолоороо барилдсан. Үндэсний бөхийн холбоо ч намайг Аварга цолтойгоор бүртгэсэн. Цолыг минь албан ёсоор хураагаагүй учир би аварга цолны эрхтэй гэж бодож байна. Хэрвээ ЕТГ-аас зарлигаа буцаачихвал надад эсэргүүцэж зүйл байхгүй” гэлээ.
Барилдаан үргэлжилж байна. Э.Оюунболд тавын даваанд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон билээ.








Цувдай.
Eukiin zarlig yamar hamaa bnaa. 3shatnii shuuhiin shiidver garchixaad bhad.