Токио-2020 олимпийн наадмаас манай улсын тамирчид дөрвөн медаль хүртсэн. Тэдний нэг хоёр жилийн өмнө Монгол улсын иргэн болсон Саиед Моллей. 

Гэвч тэрбээр өчигдөр Монголын Засгийн газар болон Үндэсний олимпийн хороонд гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ Засгийн газар нь хүлээж авч уулзаагүй. Бусад тамирчдад байр өгчихөөд надад өгөөгүй хэмээн гомдоллосон юм. 

Албаныхны өгч байгаа мэдээллээр Япон улсаас ирсэн тамирчид 14 хоног тусгаарлагдах байжээ. Уг хугацаа дуусах үед Засгийн газраас олимпийн медальт тамирчидаа хүлээж авч шагнаж урамшуулахаар төлөвлөсөн байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Саиед Моллейг гавьяат тамирчин цол, хоёр өрөө байхаар шагнахаар төлөвлөж байсан байна.