ЭМЯ-ны коронавирусний нөхцөл байдлын мэдээллээр өнгөрсөн хоногт шинээр 1,566 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлуудын 342 нь Улаанбаатарт, 1224 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 1,674 иргэн эдгэрсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн анхааруулж байгаагаар халдварын тоо есдүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно.
Тэрбээр энэ талаар “Магадгүй зургаадугаар сарын оргил үе шиг халдварын тоо өдөрт 2,500-3,000-д хүрч болзошгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болох уу, үгүй юү гэдэг нь иргэдийн цэвэр ухамсрын асуудал.
Юун түрүүнд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс маань вакцин хийлгээгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг” хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.








Сайн ажиллаж байгаа шүү.
Энэ Баттөр гэж өмхий амтай нөхөр огцлрох болоогүй юу засаг өөрснөө бөөгнөрөл үүсгэж өвчин тараачихаад одоо иргэдийн ухамсар гэж гуцаад байх юм
Иргэдийн ухамсар гэнэ шуу, эрх баригчдын мулгуу бодлогын ур дун. Та нар огцорч, монгол хуний амь нас хохирсны хариуцлагыг хулээх естой!!!!
surguuli tsetserleg orohoor yah bolj bana daa