#ШУУД ЭЕШ-ын материал задалсан гэх асуудалд холбогдсон Багш Бямбаагаас тодруулж байна!

Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд Түүх, нийгмийн ухааны багш М.Бямбадаш:

- Би сүүлийн таван жил ЭЕШ-д сурагчидаа бэлдэж байна. Юуны түрүүнд нийгэмд ЭЕШ задруулсан мэт ойлголт төрүүлсэнд уучлал хүсэж байна.  Цар тахлын онлайнаар хүүхдүүдэд зөвлөгөө өгч ирсэн. Тэдгээр хүүхдүүдийн маань нэг нь нийгэм судлал хичээлийн шалгалтаа өгч дуусаад гадаа гарсныхаа дараа ажилласан материалынхаа зургийг дараад над руу хувь чаатаар явуулаад, хэр ажилласан эсэх талаараа зөвлөгөө авахыг хүссэн.

Тэр зургийг нь би 2021 оны ЭЕШ-ын давтлага өгдөг хүүхдүүд байдаг 20 орчим гишүүнтэй хаалттай групп чат руугаа явуулчихсан юм. Энэ нь шалгалт дууссанаас хойш 16 минутын дараа буюу 18 цаг 06 минут гэсэн үг. 

Гэтэл үүнийг 18 цаг 40 минутад олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. Ингэхдээ 60 мянга гаруй гишүүнтэй групп-д миний хүүхдүүдийн овог, утасны дугаарыг нь ерөөсөө дараагүй байсан. Миний хүүхдүүдийн хувийн орон зайд нь маш их халдсан, ийм л зүйл болсон. 

Үүний дараа бас нэг муухай зүйл болсон. Багш Бямбаа гэдэг хуурамч хаяг нээгээд миний зургийг тавиад ЭЕШ-ын материал гэх зүйлийг бусдад зарахыг оролдсон. Энэ үйлдлийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулна. 

Энэ бүгд надад маш том сургамж, ухаарал боллоо." гэлээ.