#Шууд: Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй байна.

Манай улсад хурдны дээд хязгаарыг суурин газарт цагт 60 км, суурингийн гаднах замд цагт 80 км, хороолол доторх замд цагт 20 км явах дүрэмтэй. Гэвч хөдөө орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс үүдэж, зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна.

ХУУЛИЙН ЗААЛТ:

Зөрчлийн тухай хууль

31. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

32. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.