Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг долдугаар сарын 19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авчээ.

 Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.23-ны өдрийг хүртэл  Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Зүүн салаа”-ы эцсээс “Ар гүнт” гэдэг газар хүртэл явганаар 8 км-т, автомашинаар 70 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 

Улмаар эрлийг мөн өдрийн 18:00 цагт  зогсоосон байна.