Хэд хоногийн өмнө Афганистан улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас хазара дүрвэгчдийн талаар зарим төрийн бус байгууллага хамтран мэдээлэл хийсэн. Тэдний нэг нь "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр. 


Ч.Мөнхбаяр: 

-Ойролцоогоор 2-6 сая хазара монголчууд байдаг. Яагаад ийм зөрүүтэй байдаг вэ гэхээр Хазара үндэсний тооллого гэж хийгдэж байгаагүй. Тухайн улсын төр засаг нь хазара гэх үндэстэн байхгүй юм шиг ярьж, тоог нь дарж, хэлдэг. 

Хэвлэлийн хурлын өмнө хазара дүрвэгчдийн талаар цахим хэлэлцүүлэг явуулахад мянга, мянгаараа дэмжиж байсан. Гэтэл хурлын дараа маш их өргөн хэмжээний гүжирдлэгийн шинжтэй ажиллагаа өрнүүлсэн. Айсан уу яасан, ямартай ч зарим хүмүүсийн байр суурь өөрчлөгдсөн. 

- Хазарачууд өөрсдийгөө монголчууд. Чингис хааны байлдан дагуулалтын үеийн үр сад гэдэг.  Хэвлэлийн хурлын дараа европын орнуудад байгаа хазарачууд аврал эрэн хандсан. Учир нь Афганистанаас шууд хандах хэцүү. Гэхдээ зарим нэг утсан харилцаа байгаа юм билээ. Ар гэр, төрөл садантайгаа холбогдсон хүмүүс нь байдал үнэхээр хүнд, хэцүү байна хэмээн хандсаар байна. Хазарачуудыг дэмждэг олон хүн байдаг. Тэдгээр хүмүүстэй ч гэсэн олон хүнд холбогдож байгаа юм билээ. Би хүмүүнлэг энэрэнгүй байдлын талаар ярьсан. Гэтэл төр засгаас оролцож надруу дайралт хийх шиг боллоо. Уг нь бүх зүйл хуулийн дагуу л явагдана. 

Манай улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй. Цөөн тооны хүн түр хүлээж авч байсан түүх бий.  

Бодит байдлыг мэдэж байгаа хүмүүс энэ асуудал дээр эрүүлээр хандаж байна. Цөөн тооны хүмүүс л яригдана. Угаас Афганистан хилээ хязгаарласан. Цөөн тооны нислэгийг зөвшөөрч байгаа.