ЭМЯ-наас гаргасан КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Өчигдөр /2021.08.24/ шинээр 1,596 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн мэдээллээр халдвар эрс нэмэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2433 хүнээс халдвар илэрч,  зургаан хүн нас барсан байна. Батлагдсан тохиолдлуудын 850 нь Улаанбаатарт, 1552 нь орон нутаг бүртгэгдсэн байна. 

Орон нутгаас хамгийн их халдвар бүртгэгдсэн нь Ховд /295/, Баян-Өлгий /154/, Дорнод /140/, Говь-Алтай /101/ аймгууд байна. 

Энэ өдөр нийт 1479 хүн эдгэрчээ.