Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өчигдөр Токио хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болсон нь “Рио-2016” олимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.

Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулж байна. /Жич: Тэмцээн эхлэх цагийг Улаанбаатрынхаар бичив./