Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах УОК-ын саналыг дэмжлээ.  Ингэснээр улсын хил нэвтрэх зорчих тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ОУ-ын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгаж байна. Ингэснээр одоогийн үйлчилж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.