Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

- Гадна талбайд явагдах тэмцээн уралдаан явуулах эсэхийг АОК шийдвэрлэхээр зохицуулсан. Үүний дагуу хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан.  Харин энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотой. 

- Баян-Өлгий аймаг 10 хоногийн хязгаарлалт тогтоох санал ирүүлсэн. УОК зөвшөөрсөн. Цаашдаа Аймгуудын Онцгой комисс хязгаарлалт тогтоох саналаа УОК -той зөвшилцөөд явна.

-Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт байгаа. Цаашдаа ч зарим ААН-ийн хувьд цагийн хязгаарлалт хийх байх. Халдварын нөхцөл байдалтай уялдуулан зохицуулалт хийгдэнэ. Аль болох ААН-үүдээ дэмжих чиглэлийг барина