Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт 0-11 насныханд имммуноглобулин буюу халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байгаа талаар мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд:
- 2000 оны эхээр имммуноглобулиныг манай улс үйлдвэрлэдэг байсан. Энэ бол аль ч насныханд хийж болдог уураг. Дархлалын системийг дэмждэг эсрэг биет гэсэн үг. 12 -оос доош насны хүүхдийн вакцин одоо л яригдаж байна. Гэвч тун удахгүй ханиад томууны үе эхэлнэ. Тиймээс үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлбэл хүүхдүүдээ хийх боломж бүрдэнэ гэж үзээд эрчимжүүлж байна.
- Монгол Улсад батлагдаж буй халдварын 25-30 хувийг хүүхдийн эзэлж байна.
- Вакцинжуулсантай холбогдуулан 12-17 насны хүүхдийн өвчлөл буурсан. Өмнө нь 16 хувьтай байсан өвчлөл 6 хүртэл буурсан. Харин 5-11 насныхны өвчлөл 40 хувь хүртэл нэмэгдсэн.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!