Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Халтарын гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т, Ө-48°51’00.0”, У-102°13’12.0”/ 08.27-ны өдрийн 04:06 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.