ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийснийг товчлон хүргэж байна.
-------------------------------------------------------------------------------------
- - Манай улсад коронавирусний давлагаа 6 сард өсөж, 7 дугаар сард буурсан ч 8 дугаар сараас эхлэн нэмэгдсээр байна. 9 дүгээр сарын 20 гэхэд оргил үедээ хүрэх магадлалтай.
- - Манай улсад батлагдаж байгаа тохиолдлуудын 72,5 хувь нь орон нутагт, 27,5 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна.
- - Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт өвчлөлийн түвшин өндөр байна. Цаашид Дархан- Уул, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс аймгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна.
- - Орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь 30 дээш, зарим өдрүүдэд 40 дээш хувьтай байна.
- - 8 дугаар сарын 21-ний байдлаар нийт батлагдсан тохиолдлын 34,7 хувь нь дельта хувилбар байна.
- - Толгой өвдөх, ядрах, сульдах, хамар битүүрэх, нусгайрах, ханиалгах, хоолой хөндрүүлэх шинж тэмдэг зонхилон илэрч байна.
- - Улаанбаатар хотод ирэх 14 хоногт өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 600 дээш гаргах магадлалтай.
- - Вакцины нөлөө 17,5 хувиар буурвал 9 дүгээр сарын 20-ны үед өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 1600-2500, 25 хувиар буурвал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2500-3500 дээш гарна гэх тооцооллыг гаргасан.
- - Батлагдсан тохиолдлуудын 71,5 хувь нь гэр бүлийн гишүүдээс, 10,3 хувь нь ажил албан байгууллага дээрээсээ халдвар авсан байна. /5410 хүнээс авсан судалгаа/








За нөгөө эрдэмтийн зөвлөл гэгч нь дахиад л худал залаад эхлэх нь. 6-р сарын дундуур халдвар буурна гээд байсан яасан. Улам л өсч байна. Хэрэв 9 дүгээр сарын 20-ны үед өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3500 хүрэхгүй бол энэ албан тушаалтан худал хэлсний төлөө огцрох уу? Сарын дараа байтугай маргааш хэрхэхийг таамаглах боломжгүй. Гол нь элдэв таамаглахаас илүү зөв арга хэмжээ авч, халдварыг зогсоох ёстой. Сингапур 3 сая хүнтэй байж халдвар өдөрт 30-40, нас баралтгүй байна. Маск зүүхгүй, ААН бүгд ажиллаж, элдэв хорио цээр алга. Гэтэл Монголд буруу вакцин шахаж, буруу арга барилаар ажилласаар халдвараа хяналтаасаа алдсан. Дарга сайд нар коронагаар 1000 хүн алдсаныхаа хариуцлагыг хүлээх ёстой.