#Шууд: НГЗБА-аас зөвшөөрөлгүй барьсан 53 гаражийг буулгаж албадан газар чөлөөлж байна
- Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 84 дүгээр сургуулийн урд талд байршилтай нийтийн эдэлбэрийн газарт баригдсан 53 тоосгон гараашийг буулган газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж, хэрэгжүүллээ.
Тус чөлөөлөгдсөн газарт ногоон байгууламж, явган хүний зам талбай байгуулан тохижуулах юм байна.
Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 8 дугаар байрны орц гарцыг хааж зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/363 тоот захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна.








зөв болж хөгжил хэрэгтэй байна монголд