“Рио Тинто” компанийн хамгийн чухал төсөл болсон “Оюу толгой”-н ордын гүний уурхайн бүтээн байгуулалт хойшлоод байгаа асуудалд Риогийн зүгээс Монголын талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Гүний уурхайн зардал 6.75 ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх үүднээс тэд бүтээн байгуулалтын зардалд зээлсэн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн Риогийн зүгээс олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэж нухацтай хандах, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хойшлуулан товлоод буй 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.
Дээрх саналыг багтаасан бичгийг өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ. Уг оролдлого нь энэ сарын эхэнд гарсан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар талуудын харилцаанд сэв гараад байсантай холбоотой юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллараар өссөн учрыг Хөндлөнгийн шинжээчдийн баг тогтоосон. Нийт 157 хуудас бүхий уг дүгнэлтээр Риогийн хэлсэн шиг газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс болж бүтээн байгуулалт хойшлоогүй, харин тэдний менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг тогтоосон. Түүнчлэн дүгнэлтээр 12-90 сая ам.долларын зардал л чулуулгийн нөхцөл байдалтай хамаарна гэдгийг тодотгосон.
Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд ч мөн хугацаа хойшилсон уг асуудлаар Рио Тинто компанийг шалгаж буй.
“Оюу толгой” төсөл нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл бөгөөд олон мянган ажлын байрыг бий болгож буй. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол уг уурхай нь жилд 500 мянган тонн зэс олборлохуйц дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. Гэсэн хэдий ч төслийг тойрсон татвар, санхүүгийн асуудал төслийг урагшлуулахад тулгарсаар байна.
Б.Болд болон Тибо нар Монголын Засгийн Газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ. Риогийн дурьдсанаар уг санхүүжилтийг цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэв. Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байна гэжээ. Мөн энэ мэдэгдэлдээ Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байна гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Луйврын гэрээг цуцалж хөөж гаргасан нь дээр байх.
51 хувиа авна. Та нар бүх зардалаа хариуц. Татвараа цаг хугацаанд нь өг гэж хэл
Илүү зардал 1.45 тэрбумаа буцааж төлөхгүй, 350 сая доллар нэмэлт төлбөр л агье, зардлын хөрөнгө оруулалтын зээлийн хүүг нь л бууруулья гэж байгаан байна. Дансны аргаар хулгай хийж байгаад баригдсаныг нь бодохоор хүлээж авч болмооргүй байна. Хулгайн мөнгөө бүтэн төл гэж хэлмээр санагдлаа
Дэлхий дээрх хамгийн их шуналтай өлөн гаруудаар бузаарлуулж байна даа.
350 сая-р л ард түмэнээ 22 тэрбумд унагаад үлдээлээ юу? Юун зээлийн хүү буулгана ч гэх шиг, 34 хувьд зээлдүүлсэн мөнгө нь Фредланд луйварчин Оюу толгойн нэрээр босгосон мөнгө биздээ, Монголчууд тэнэг биш, 34 хувиа шийдэхгүй бол хэлэлцээр хийгээд яах ч юм билээдээ
Өнгөтэй өөдтэйгээ Өрөнд орж хоцрох бол хаасан дээр. Арабуудын л толгой байхгүй урвагчид гэрээ хийсэн.
Mongol alt zes chanar muu baidag yum bol uu daa Delii jisheer IIM uurhaid ajildag Hun heden 10000 dollar avdag gesen mongol ajilchid 1000 hurehgui dollar avdag gesen Ene uchiriig oloh heregtei
Hutcalgui zasgiin gazriin shiidwer sons ta nar buhel buten ulsiin zahirgaand ajillahgui ezengui ulsad ajlaad bga ymu ta nar hezee yahiin uls medej bga bitgii zasgiin gazariig buruutgaad ard tumeng turhiraad bai ulsad ashigtai bol ard tumend ashigtai ta nar huurj hulgailah ard tumend ashiggui manan—iin bulegt ashigtai za zail ta nar chadahgui bol bid eersdee uhjinaa nalaihiihan uhaad gargaad irne za
Анх гэрээнд цахилгаан станц барина монгол ажилчид 90 хувь байлгана гэх мэтээр хошгируулж байгаад л хятадаас одоо хүртэл цахилгаан авдаг, бүтээгдхүүн ямар ч хяналтгүй гардаг, санхүү монгол банкнуудаар дэмжихгүй зэрэг илт луйвараа хэрэгжүүлсээр байгаа хөрөнгө оруулагч нэртэй луйврын дүнд монголчууд өртэй үлдэх гээд байна. Татварт төлж байгаа хэдэн төг бол доромжлол шүү. Хаасан нь дээр. Эсвэл харилцан ашигтай гэрээ шинээр хий.
НЭГ . ИТГЭЛ АЛДАН ХУДАЛ ТООЦОО МЭДЭЭЛЭЛ ЭНЭ ИХ ТОМ КОМПАНИ САНААНДГҮЙ АЛДСАН БАЙЖ ЯАВ Ч ТААРАХГҮЙ ИЙМИЙН УЧИР БУРУУ САНАА БОДОЛ ӨВӨРЛӨЖ ЯДУУ БУЙРАА УЛСАД ОВ МЭХ ХЭРГЭЛЖ НАЙДВАРГҮЙ ТҮНШ БОЛОХ ОО ХАРУУЛСАН УЧИР УУРХАЙГ БҮР МӨСӨН ХААХ НЬ ЗӨВ ‼
Зөв. Хаасан нь дээр. Үр ашиггүй, зүгээр баялагаа зөөлгөх хэрэггүй.