Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3726 тохиолдол илэрч, 7 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс даруй 1000 гаруй тохиолдолоор нэмэгджээ. 

Батлагдсан тохиолдлуудын 916 нь Улаанбаатарт, 2810 нь хөдөө орон нутагт илэрлээ. Өнөөдрийн байдлаар 9500 иргэн хөнгөн, 4004 иргэн хүндэвтэр, 1077 иргэн хүнд байгаагаас 248 хүн нэн хүнд байна. 

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ховд аймагт гэхэд л 448 тохиолдол илэрсэн бол Дорноговь аймагт 249, Баянхонгор 400, Дархан-Уул аймагт 220, Өвөрхангай 200, Увс 154 тохиолдол бүртгэгджээ. Энэ өдөр 3177 хүн эдгэрсэн байна.