"Токио-2020" зуны паралимпын XVI наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдаас таеквондогийн 2 тамирчин, буудлага болон байт харвааны тус бүр 1 тамирчин паралимпын дэвжээнд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Тухайлбал, таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д Хүрэлбаатарын Энхтуяа нар Токиогийн цагаар 11.00 цагаас эхлээд дараалан гарч эхний тулаануудаа хийнэ.
Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж буй учир эхний тулаандаа гоц мөргөж, тус бүр 1 ялалт аваад байна.








Tamirchidaa amjilt hvsey