Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдсон БНХАУ-ын зургаан иргэнд шүүхээс ял оноолоо. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарын зургаан хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны есдүгээр сарын 01-ний өдөр товлогдон, хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Шүй Хуй Хуан / Xu Hui huang/, Хуан Яао Шэн / Huang Yao Sheng /, Еэ Чин Хуй / Ye Quing Hui /, Нарису / Narisu /, Хуан Ши Бин / Huang Shi Bin /, Лиан Жү Фөн / Liang Ju Feng / нарын 6 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр товлогдон 2 өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна.
Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил хорих,
Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хорих,
Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тус бүр 5 жил хугацаагаар хорих,
Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.
Энэ цахим залилангийн мөнгө угаасан бүлэг гэмт хэргийг илрүүлсэн нь сайн талтай хэдий ч тэднийг Монголд орж ирэх боломж, виз, буудал, орон байр, компьютер, техник хэрэгсэл, автомашинаар хангаж, мөнгө угаахад нь оролцсон, тусалсан, хамтран ажилласан нэг ч монгол хүн байхгүй байна гэхэд итгэхийн аргагүй л юм.Мөнгө угаасан гэмт хэрэгт гадаадын иргэдэд оноосон ял, шийтгэл нь ч гэсэн хуулийн хүрээндээ ийм л байх ёстой юу
Монголын шүүх овоо хэдэн зоос авч дээ янз нь шийтгэх биш бараг шагнацан юм биш үү
Haha orowdeltei shaasan, talh hulgailaad 5jil shde