Саяхан аавыгаа алдаад хэн нэгэнд сэтгэлээ онгойтол уйлахсан гэж дотор харанхуйлан явахад гэнэт сошиалаар “Ааваа зарна” гэх зэвүү дургуй хүргэм мэдээ явж олон  хүмүүс шуугилдаж эхэллээ .Би ч хараад л уйлчихсан “Үнэн гэж үү “….яагаад ч юм шууд л зарын дагуу холбогдож авмаар ч юм шиг санагдаж холбогдоход энэ бүхэн “Гайхамшигт Ертөнц” нэртэй киноны далд сурталчилгаа байсныг мэдэв. Тэр сурталчилгааг хийсэн залууст уур минь хүрч хүний сэтгэлээр ингэж тоглоод байхдаа яах вэ дээ! гэж гол зураад л явчихлаа. Харин хэсэг хугацаа өнгөрсөний  дараа миний санаанаас нөгөө зар ерөөсөө гарч өгдөггүй нээрээ хаа нэгтээ хэн нэгэн ингээд байж байгаа юм биш байгаа? хэрэв байвал гэж бодогдоод бодлоос минь салдаггүй…..Эцэст нь бодоход харин ч энэ зар хэзээ ч ийм зүйл байдаггүй юм. Аавтайгаа байгаа нэгэн нь амьд дээр нь хайрлаж харж байхгүй бол амьдралын шуурганд алдчихаад араас нь худалдаж авч болдоггүй цөөхөн зүйлсийн нэг гэдгийг хатуугаар хэлж ойлгуулав….. Яг одоо аавыгаа хайрла! Ахиж олдохгүй амьд уул юм шүү!

Харин одоо тэр шуугиан тарьсан “Гайхамшигт Ертөнц” кино 9 сарын 10 наас бүх кино театруудаар гарч эхлэх гэж байгаа юм байна. Сэтгэлийг минь хөндсөн энэ киног ямар ч байсан зорьж хурдхан үзмээр байна.
Намрын бороо шиврэхэд
Аав минь даан ч дуртайсан…