Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Задгай”-д Нийтийн орон сууцны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 9:02 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь эрэн хайх, аврах бүлэг, мөн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 145 км зам туулан 12:20 цагт очиход 13 айлын 25х16 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.
Галын улмаас дотор нь амьдардаг 12 өрхийн 55 хүн өмссөн хувцастайгаа л үлджээ. Сум орон нутгийн зүгээс тэдгээр хүмүүст эхний ээлжинд түр зуурын гэр бэлджээ. Очих хамаатан садангүй гурван айлд гэр барьж өгсөн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!