Өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ.
Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10.125 кг байгалийн чулуу байжээ.
Үүссэн цагийн байдлын дагуу тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажилласан байна.








Өөрсдөө тавьчихаад шоудаад бгаа юм биш үү
Сүртэй юм бэ үнэт чулуу ч гэх шиг ажлаа мэддэггүй шоучид уу хаа хаанаа юм хийсэн болж харагдах гэж нэр олж авах гэж. угаасаа жонш л бна шдээ вагоноор нь асгаад хүүхэд тоглоод л байж байдаг биздээ сүржигнэж бна даа
Sain bn ushuu sain ajilaarai ajilin amnilt
Хийх ёстой ажил үүрэг нь. Ингэж сүр болгож хэвлэлээр зарлах хэнд хэрэгтэй юм. Энэ байтугай зөрчил гааль, хил, мэргэжлийн хяналт илрүүлж л байгаа. Ийм юмаа сүр болгож зарлах нь угтаа бол уг байгууллагын зөрчил илрүүлэх ажил цаанаа тааруу байгааг л илэрхийлдэг юм даа