#ШУУД:” ICT EXPO” арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT EXPO-2021” үзэсгэлэн энэ сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
- Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цахим үндэстэн болох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд “ICT EXPO-2021”-г “Digital Nation -2021” нэр дор олон улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. 100 гаруй хувийн хэвшлийн ААН-үүд манлайлж оролцох уг үзэсгэлэнгийн үеэр олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь лазер шоу, Монголын анхны дрон үзүүлбэр.
Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат:
- Уламжлал болгон зохион байгуулагддаг ICT EXPO үзэсгэлэн энэ жил шинэчлэгдсэн байдлаар зохион байгуулагдах гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнд олон байгууллагууд том талбайд илүү сонирхолтойгоор өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэнэ гэж найдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн төр хувийн хэвшлийн амжилттай хэрэгжүүлж байгаа төслийн нэг. ICT -гийн салбарын хөгжил дэлхийд хэрхэн хөгжиж байна вэ, цаашид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлт болно. Юнител группийн зүгээс хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барих болно.
“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:
- Бидний амьдралын бүхий зүйл дээр цахим шилжилт явагдаж байна. Цар тахлын үед, айдастай байгаа энэ үед нийгэм шаардаж байна. Өмнө нь интернэтийг зөвхөн утас болоод мэйлээ шалгахад ашигладаг байсан бол одоо өдөр тутмын амьдралаа, боловсролоо цахимаар авч байна. Манай байгууллагын зүгээс үзэсгэлэнд зарим нэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаар бэлдэж байна.
Мобиком корпорацийн дэд захирал Б.Баярмаа:
- Ковидын улмаас хүмүүсийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдсөн байна. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд манай үйлчлүүлэгчдийн 40 гаруй хувь нь цахимаар үйлчилгээ авсан байна. Тиймээс цахим үйлчилгээг хялбар, энгийн болгох шаардлага үүсэж байна. 25 жилийн ойгоо угтаад нийт хэрэглэгчдэдээ тусгай бэлэг бэлдсэн.
Цай зөөдөг,цүнх барьдаг, жолооч,ах дүү амраг,садан бүгд л төрд байнадөө
Yun xuurxuniin chi. Uur ajil xiigeech