#Шууд: А.Балдангомбо: ЛГБТИК хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй нийгэмд амьдрахыг хүсч байна...

- Нийгэмд бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүсийг дэмжихгүй гэхдээ сурталчлахгүй гэх хандлага их байна. Гэхдээ ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэгт тооцдог. 

Эрүүгийн хуулийн  14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

- Энэ төрлийн хүмүүс хүн төрөлхтний түүхий туршид байсаар ирсэн. Гэвч үргэлж түүхийн гадна үлдсээр ирсэн. Бид үзэл бодлоо илэрхийлсэн болохоос бусдыг садар самуунд уруу татаагүй.

- Нэг үеэ бодоход ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрч, зарим нэг хуулиндаа тусгаж байна. Зарим албан байгууллага хүртэл дотоод журамдаа ялгаварлахгүй байх талаар тусгадаг болж. Гэхдээ нийт хүн амын дунд ЛГБТ хүмүүсийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт муу байна. 

- ЛГБТ хүмүүс бол төрөлхийн, олдмол биш. Тиймээс дэмжихгүй, сурталчлахгүй гэж ярьж байгаа нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй.