Баян- Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т, Ө-49°12”36” У-88°46”48”/ 09.07-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.