Монголын боксын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга бат алдсан тул Шигшээ багаас хагаж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн талаараа мэдээллээ.
Боксын холбооны удирдлагуудын хэлж байгаагаар Э.Цэндбаатар нь шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулжээ. Энэ үйлдэл нь анхны удаа биш бөгөөд удаа дараа ийм зөрчил гаргасныг тодотголоо.
Харин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдөр би Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндаа оролцох гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх, монголдоо ч байх ч шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй" хэмээн мэдэдсэн байна.








Өө ямар явцгүй юмбэ