Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийллээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

- Улстөрийн бүх болохгүй бүтэхгүй хогоо өмнөх Ерөнхийлөгчид рүү чихдэг боллоо. 2012 онд Ц.Элбэгдорж Шүүхийн багц хуулийг санаачилж, баталж байсан. МАН тухайн үед 45 суудалтай байсан. Алга ташаад л баталж байсан. Хууль цаасан дээр байхдаа үзэсгэлэнтэй харагддаг.  

Бодит амьдрал дээр хууль хэрэгжүүлнэ гэдэг амар зүйл биш. Нэг болохгүй зүйл гарч ирвэл Ерөнхийлөгч рүү чихдэг байж болохгүй. Төгс төгөлдөр хууль гэж хэзээ ч байдаггүй. Шүүхийн хууль хэрэгжиж эхлэх үед алдаа гарна. Тэр үед УИХ, ЗГ хариуцлагаа үүрэх ёстой. 

Шүүхийн багц хууль тийм муу хууль байгаагүй. Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүхийн өмнөх шатанд иргэд Эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг болсон. Иргэд шүүх хурал шүүгчтэй хамт суугаад хэрэг шийддэг байсныг нь алга болгосон. Энэ хуулийн ололттой, шинэтгэлтэй талуудыг нь Үндсэн хуулийн цэц огтолсон, тайрсан, алга болгосон шүү.  Одоо ч энэ байдал ажиглагдаж байна. 

ҮХЦ Үндсэн хуульдаа захирагддаг болохоос биш улстөрчдийн гар хөл, дохиур биш. Одоо УИХ-ын Байнгын хороо шиг ажилладаг болох нь. Тэгсэн хэрнээ ҮХЦ-ийн гишүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үнэн чанартаа ҮХЦ гэдэг байгууллага хаягдсан улстөрчдийн цуглуулга болчихсон шүү. Шагналаар ч юмуу шийтгэлээр ч юм уу энд очдог. 

- Гишүүд хууль батлах гэж УИХ-д сонгогдчихоод хариуцлагаа хүлээж суух хэрэгтэй. Засгийн газар эрийн цээнд хүрэх цаг болсон. Хамгийн эрх мэдэлтэй газар нь Засаг шүү дээ.