Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн тохиолдол 3680 илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 10 хүн нас баржээ. Коронавирусийн халдвар нь батлагдсан 3680 хүний 1381 нь Улаанбаатарт, 2299 нь орон нутагт илэрсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагт 3805 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улсын хэмжээнд нийт 20722 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 13643, хүндэвтэр 5248, хүнд 1547, маш хүнд оноштой 284 хүн байна.
Орон нутгаас Ховд, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт 226-276 тохиолдол илэрсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!