Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтарч Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвүүдийн орчинд тусгай зориулалтын мананцар үүсгэгч авто машинаар ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороод хяналт тавьж ажиллаж байна.