ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт халдварын 2351 тохиолдол илэрч, арван хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлуудын 1071 нь Улаанбаатарт, 1280 нь орон нутагт бүртгэгдсэн бол 41-60 насны 2, 61-80 насны 6, 80 дээш насны 2 хүн нас барсан байна.
Өнгөрсөн хоногт 4543 иргэн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
- Хөнгөн 14090
- Хүндэвтэр 5615
- Хүнд 1682
- Нэн хүнд 286 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 21673 иргэний 3047 нь хүүхэд, 1081 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 41534 иргэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!