#Шууд: Ардчилсан намын гишүүн Ц.Туваан, З.Энхболд нарыг Ардчилсан намаас хөөсөн тухай мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өгч байна.
- Өнгөрсөн долоо хоногт АН-ын тодорхой нэг бүхий гишүүдийг намаасаа хөөгдсөн талаар мэдээлэл гарсан. АН-ын үндсэн дүрэмд цахим сонгууль гэж байдаггүй. Хамгийн сүүлд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Учир нь өмнө нь намын даргын маргаан гардаг байсан. Тиймээс нэмэлт өөрчлөлтөөр намын дарга нь сонгуульд ялагдал хүлээвэл огцорно гэж заасан. Дэлхий нийтэд ч гэсэн ийм жишиг байдаг. УИХ-ын ээлжит сонгуульд АН ялагдал хүлээсэн тул АН-ын дүрмийн дагуу С.Эрдэнэ өнгөрсөн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүнээр сонгогдоод байсан Ц.Туваанд тамгаа гардуулсан. Өөрөөр хэлбэл Ц.Туваанд эрх үүргээ шилжүүлсэн. Нэг үгээр О.Цогтгэрэл даргатай АН бол хууль ёсных нь.
- З.Энхболд, Ц.Туваан, Орхон аймгийн АН-ын дарга Батхуяг болон ҮБХ-ны гишүүн Өсөхбаяр, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын хүмүүс АН-аас хөөгдсөн зүйл байхгүй. Ийм коммунист шийдвэр гараагүй. Тиймээс Ардчилсан намынхан тайван ажлаа хийж болно.
- Сая Хэлмэгдэгсдийн өдөр боллоо. Цаашдаа хэн нэгэн хүнийг намаас хөөнө, байхгүй болгоно, чи хол бай гэдэг нь хэлмэгдүүлэлтийн арга хэлбэр. Нам бол олон нийтийн үзэл санааны байгууллага. Би энэ үзэл санаанд нэг байна гэж хэлээд байхад чи биш гэж хэлэх эрх хүнд байхгүй.
Өглөө ярьсан юм өдөр өөр болдог.өчигдөр ярьсан зүйл өнөөдөр худплаа байдаг,энэ хэвлэл мэдээлэлд чинь хариуцдаг эзэн хянадаг газар гэж байхаа больсон юм уу?иргэд уншигчидаараа ингэж даажигнаж байдаг нөхөддөө арга хэмжээ авах газар байна уу?байхгүй бол уншигчид арга хэмжээ авчихвал хариуцлагыг нь та нар хүлээх үү?
Ер нь АН гэж байна уу айн
Яг хэнийх нь АН жинхэнэ юм бэ толгой эргэж дотор муухай оргиж байна Тулгат л гэнэ Цогтгэрэл л гэнэ одоо бүр Эрдэнэ хэвээрээ ч юм шиг шуудайнд хийсэн үхэрийн эьэр шиг л юм болоод байна даа
АН арчаагүй сайн сөрөг хүчин байсан одоо байхгүй бүгд МАН-д уусчлаа мөнгө авилгал эсвэл хэрэгт холбогдож барьцаанд ороод хурандаа нарт баригдсан.
ЭНэ хоёрыг хөөхгүйгээр АН сэргэнэ гэвэл гонжийн жоо