Иргэний зориг ногоон нам болон тус намаас УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ш.Гантулга ирэх УИХ-ын нөхөн сонгуулийг 100 хувь гараад тоолохыг уриаллаа.
Ш.Гантулга:
- Монгол улсын Үндсэн хуульд "Засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой" гэж заасан байдаг. Түүнээс хар машиныг оруулж ирсэн намд байна заагаагүй. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн хамгийн гол нандин эрхээсээ хагацчихаад байна. Сонгуулийн хар машин бидэнд хар муухай ирээдүйг авчирч байна. Сүүлийн 30 жилийн дотор явагдсан улс төрийн бохир ажиллагаануудаас хамгийн төгс төгөлдөр бөгөөд ард түмнийг хамгийн ихээр басаж доромжилсон зүйл нь сонгуулийн санал тоолох машин. Бид сайхан ирээдүйг бүтээхийн тулд одоо муу муухай, шударга бус бүхнээсээ салах хэрэгтэй. Залуучуудын ирээдүйг хулгайлж байна шүү дээ.
- Хар машин гэдэг бол ард түмний сонгууль шударга явагдана гэх цаашлаад Ардчилалд итгэх итгэлийг хулгайлж, Монголын төрийг хүчгүйдүүлж байна. 2020 оны УИХ-д оролцож явсан хүний хувьд хэчнээн санал өгсөн ч луйвардчихна шүү дээ гэх урам зориг муутай сонгогчид олон байсныг гэрчилнэ.
- Монголчууд хүүхэд шиг гэнэхэн байж болохгүй. Санал тоолох хар машин чинь техник технологийн төгс боловсронгуй зүйл. Хүн машины эсрэг улаан гараараа тэмцээд үр дүнд хүрэхгүй. Зөвхөн бид энэ машинаас татгалзаж байж зөв шударга сонгуулийг олж харах болно. Би техникийн дэвшлийг үзэн яддаг хүн биш. Гагцхүү Монголын ард түмэн төр засгаа зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор сонгох ёстой гэдэгт бүрэн итгэдэг учраас Үндсэн хуулийн дээрх заалтыг зүрх сэтгэлээрээ дэмждэг учраас ингэж уриалж байна.
энэ зөнөг сонгууулд ялагдсанаа хар машинд тохох гэж арга ядах юм
лал
Ерөнхийлөгчийн сонгуулийг машинаар тоолоод дараа н гараар давхар 100 хуви гараар тоолсныг мэдээгүй зөнөг үү
Тиймээ. Гараар тоолох ёстой. Хөндлөнгийн хэдэн хүнтэйгээр.